Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Others
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Others
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Bearing Witness to What Master Has Done for All Life on Earth

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Иран улсаас Сарагийн илгээсэн сэтгэлийн үгийг хүргэе:

Хүндэт Их Багшдаа Бурхан болон Орчлонгийн Хайр, Адислалыг ерөөхийн ялдамд мэхийн мөргөж, чин сэтгэлийн талархлаа өргөе. Их Багш аа, Та дэлхийн үйлийн үрийг арилгаснаа зарласан бөгөөд үүний тулд Та амь насаа өгөх ёстой байсан. Энэ талаар би өөрийн дотоод ахуй ойлголтыг Танд хэлмээр байна.

Би ахуй ойлголтдоо Дэлхий гарагийг дээрээс харсан бөгөөд бүх хүн хоёр бүлэгт хуваагдсан, тэдний бүх бие (нүүр, бие, хувцас) бүхэлдээ ижил өнгөтэй байсан. Хүмүүсийн 95% нь толгойноосоо хөл хүртэл улаан, 5% нь цэнхэр байв. Хүмүүс болон Дэлхийн дээгүүр Их Багшийн дээр нь цовдлогдсон загалмай байсан бөгөөд түүний бүх бие болон загалмай нь бүхэлдээ эдгээр 95% -ийн улаан өнгөтэй болсон байв. Энэ нь шүүлтийн энэ үед хүмүүсийн 95% нь зөвхөн тамд, зөвхөн 5% нь Диваажинд очих боломжтой гэдгийг харуулсан. Их Багш энэ 95%-ийн үйлийн үрийг үүрч, зөгнөлүүдийн дагуу энэ эриний Мессиа Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дахин цовдлогдсон. Бид үүнийг ухаардаггүй, харин энэ эрин үед Их Багш дэлхийн үйлийн үрийг Өөрийн амь насаар солилцсон.

Тэгээд би өөрийгөө үүлэн дээр морь унаж, энхийн цагаан туг мандуулж, дэлхий дахинд амар амгалан ирснийг зарлаж байгаа юм шигээр харлаа. Хүнийг ​​мансууруулам, үгээр илэрхийлэхийн аргагүй хайрын хамт маш үзэсгэлэнтэй, өнгөлөг энх тайвны энергийн гайхалтай урсгал үүлэн дээгүүр хөвж байлаа. Тэр энерги Диваажингаас бууж ирсэн бөгөөд удахгүй илрэн гарахаар яг үүлэн дээгүүр хүлээж байгаа мэт санагдав. Нэг үгээр хэлбэл, үүний нэр энх тайван гэж байсан ч үгээр илэрхийлэх аргагүй дээд зэргийн сайн сайхан, хайр агаад аз жаргал, цэвэр баяр баясгалангийн урсгалыг агуулсан байв.

Их Багш гэм зэмгүй цовдлогдсон баримт, мөн цусны өнгө нь миний сэтгэлийг маш ихээр өвтгөсөн. Эл дотоод ахуй ойлголтыг харсны дараа Их Багшийн тэвчиж буй аймшигт зовлон зүдүүр, Түүний энэ дэлхийн төлөө төлж буй үнэ өртгийн улмаас би нэн гунигтай байсан ч бас амар амгалан ирэх тухай мэдээг харснаар миний итгэл шинэлэг өнгөтэй болсон. Та бидний төлөө юу хийснийг бид үнэхээр хэзээ ч мэдэхгүй. Бид Танд байнгын өртэй бөгөөд Бүхнийг чадагч Их Багш минь, би гүнээ талархаж байгаагаа л зөвхөн хэлж чадна. Танд би бүх оршихуйгаараа хайртай, зүрх минь Таны төлөө цохилдог. Та надад амьдрах шалтгаан өгсөн, би дэлхийн үл үзэгдэх бүх оршихуйг Танаас олсон. Бид бүгдийн доторх Хайрыг Та сэрээж, бидний үхсэн сүнсийг амилуулсан.

Бурхад болон бүхий л Орчлон Таны эрүүл мэнд, аз жаргалыг хамгаалж, Таны бүх хүслийг биелүүлэх болтугай. Дэлхийн хүмүүс Таны үйлсийн үнэ цэнийг удахгүй ухаарч, сэрэх болтугай. Наран амар амгалан манддаг өдөр удахгүй ирэх болтугай...

Хязгааргүй хайраар Иран улсаас Сара

Гэрэлтсэн Сара, дотоод ахуй ойлголтоо бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Дэлхий дээрх бүх амьдралын төлөө Их Багш юу хийснийг ойлгоход эл тайлбар олон хүнд туслаг!

Түүний танд өгсөн чин сэтгэлийн хариу энд байна: “Сэхээрсэн, чин сэтгэлт Сара, манайх шиг гарагт Их Багшийн ажил ямагт хэцүү байдаг. Одоо итгэл найдвар бий, ирээдүй бидний хүссэнээр байх болно. Хүн төрөлхтөн өөрийнхөө багахан хэсгийг хийж, удалгүй веган болох юм бол дэлхий аврагдах болно. Өмнө нь үйлийн үрийн жин биднийг өршөөгдөшгүй байдалд оруулдаг байсан бол одоо Алтан Эрин Дэлхий дээрх бүх амьдралд тохиох боломж бий. Хайртай шүү хонгор минь. Аллахын ачит Халамжаар та болон Ираны бүх чин сэтгэлт ард түмэн аврагдах болтугай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
30:47

Онцлох мэдээ

2024-05-22   2 Үзсэн
2024-05-22
2 Үзсэн
31:24

Онцлох мэдээ

2024-05-21   146 Үзсэн
2024-05-21
146 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд